Өдөржин хойшилсон МАН-ын Бага хурал дахин хойшиллоо.

Өдөржин хойшилсон МАН-ын Бага хурал дахин хойшиллоо. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахаар зэхэж байгаа ч Удирдах зөвлөлийн гишүүдийн хүрээнд хүмүүсийн нэрийг тохиролцож чадахгүй байгаагаас ийнхүү цаг уяж байна. Тойроггүй болох шахаж буй зарим УИХ-ын гишүүд ихэд гомдолтой байгаа тул ийнхүү дахин дахин хэлэлцэж байгаа аж.
Харин энэ хооронд АН намын 28 жагсаалтаар гарах хүмүүсээ тодруулж, тойрогт нэр дэвшигчдээ баталж эхлээд байгаа билээ.