Өнөөдөр "Мишээл Экспо" төвд барилгын салбарт "ногоон" технологийг
нэвтрүүлэх зорилготой “Барилга орон сууц-2012” үзэсгэлэн болно.

Өнөөдөр "Мишээл Экспо" төвд барилгын салбарт "ногоон" технологийг нэвтрүүлэх зорилготой “Барилга орон сууц-2012” үзэсгэлэн болно. Энэ үзэсгэлэнд нийтдээ 110 компани оролцож байгаа бөгөөд үүнээс Улаанбаатар хотод орон сууц барьж, борлуулж байгаа 50 гаруй компани оролцох юм. Мөн барилга, орон сууцны компаниудэнэ онд худалдаалах барилга, орон сууцныхаа үнийг таилцуулах аж. Ингэснээр Засгийн газраас зарласан "Зуун мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдсан байр, орон сууцны үнэ тодорхой болно.
Үзэсгэлэн яармагийн үеэр шилдэг орон сууц, шилдэг ногоон технологи нэвтрүүлэгч, Шилдэг ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч болон Шилдэг оролцогч брэнд маркетер зэрэг шилдэг байгууллагуудыг шалгаруулна. Ерөнхий зохион байгуулагчаар Барилгын зөвлөгөө мэдээллийн төв ажиллаж, хамтран зохион байгуулагчаар ЗТБХБЯ, ГХБГЗЗГ, Монголын Барилгачдын холбоо, МҮХАҮТ, Монголын барилгын инженерүүдийн холбоо дэмжин оролцож байна.