Дуучин Элтон Жонн хүндээр өвдөж, амьсгалын замын цочмог халдварт өвчин
туссан тухай өчигдөр түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Дуучин Элтон Жонн хүндээр өвдөж, амьсгалын замын цочмог халдварт өвчин туссан тухай өчигдөр түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 65 настай ч дуулсаар байгаа Элтон Жон энэ өвчний улмаас хөгжмийн ертөнцөөс түр завсарлаж, сайн эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод байгаа аж. Тэрбээр "Сая долларын төгөлдөр хуур" нэртэй шоу тоглолтыг хөтөлж байсан юм. Харин эмчилгээний улмаас энэ шоугаа мөн орхих хэрэгтэй болжээ. Дуучин "Би энэ шоуны нэг хэсэг байх дуртай. Гэхдээ зайлшгүй шалтгааны улмаас 10 сард уулзах ёстой боллоо" гээд үзэгчдээс уучлалт хүссэн байна.