Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд энэ долоо хоногт 50 сая хүн санал
өгсөн байна. 30 жил дарангуйлсан дэглэмээр төр барьж байсан Хосни
Мубаракыг албан тушаалаас нь буулгасан египетчүүд өөрсдийн анхны
ардчилсан сонгуульдаа санал өгч байна.

Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд энэ долоо хоногт 50 сая хүн санал өгсөн байна. 30 жил дарангуйлсан дэглэмээр төр барьж байсан Хосни Мубаракыг албан тушаалаас нь буулгасан египетчүүд өөрсдийн анхны ардчилсан сонгуульдаа санал өгч байна. Өнөөдөр хоёр дахь шатны сонгуулийн сүүлийн өдөр тул тооллогын ажил хэлээд байгаа аж. Урьдчилсан дүнгээр сонгуульд лалын шашны үзэл санааг гол номлолоо болгосон “Исламын ахан дүүс” байгууллагаас нэр дэвшигч Мохамед Мурси тэргүүлж байгаа аж.
Энэ сонгуульд маш олон буюу 13 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд Мохамед Мурсигаас гадна Ерөнхий сайд асан Ахмед Шафика, Хамдин Сабахи нарыг ялалт байгуулах магадлалтай гэж орон нутгийн хэвлэлүүдэд бичсэн байна. Одоогоор 90 сая хүн амтай Египетийн тал хувь нь саналаа өгсөн тул ерөнхийлөгчийн сонгууль дахин зарлагдахгүй бололтой.