Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбатад холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж, түүнийг гэм буруутайд тооцон 2.6 жилийн хорих ял оноосон билээ.

Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбатад холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж, түүнийг гэм буруутайд тооцон 2.6 жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар буруутгаж ялласан юм. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан ч хорих ялыг хэвээр баталсан. Тиймээс тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.