Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа хангалтгүй байгаад дүгнэлт хийжээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа хангалтгүй байгаад дүгнэлт хийжээ. Тиймээс тус дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч нарт хоёр цагийн сургалт явуулснаас гадна Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 214-р тушаалаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-ын дагуу Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны Чингэлтэй дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт торгох ялын хэрэгжилтийг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны дарга х/а Д.Ганбатад шаардлага хүргүүлсэн байна. Мөн шалгалтын дүнг тус албаны удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж торгох ялын биелэлт удааширалтай байгаад дүгнэлт хийж , зарим ялтны ялыг хорих ялаар солих арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.