Филлипиний иргэн, 26 настай фермер Брян Блаонд нэн ховордсон бүргэдийг зооглож, 2300 америк доллараар торгуулжээ.

Филлипиний иргэн, 26 настай фермер Брян Блаонд нэн ховордсон бүргэдийг зооглож, 2300 америк доллараар торгуулжээ. Энэ бүргэд нь нэн ховордсон шувуудын жагсаалтанд 2008 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор 250 хүрэхгүй тооны цөөхөн шувуу байдаг учраас Филиппины Байгаль хамгаалахын төлөө тэмцэгчид хэн агнасныг яаралтай олж, түүнийг нэн даруй цээрлүүлэхийг шаардаж байсан юм. Онцгой ховорхон “хоол” зооглосон Блаон “Би тэнгэрт нисэж явсан шувууг буудаж унагаад, найзуудтайгаа хувааж идсэн. Ховордсон шувуу байсныг нь мэдээгүй” гэжээ. Ам бүл нь нэгээр цөөрсөн тус шувууг Филиппины нутгийн үндэсний шувуу болгох талаар ч ярилцаж байсан байна. Хуулийнхан хэлэлцээд цаашид ховор амьтан ургамалд гар хүрвэл торгох, хорих хатуу арга хэмжээ авах болно хэмээн мэдэгджээ.