индонезын цагдаагийнхан Лэди Гагаг өөрийнхөөрөө авирлаж, этгээд гаж сексуал хувцас өмсөхгүй байхыг шаардсан байна.

Индонезын цагдаагийнхан Лэди Гагаг өөрийнхөөрөө авирлаж, этгээд гаж сексуал хувцас өмсөхгүй байхыг шаардсан байна. Энэ шаардлагыг хүлээн авахгүй бол Жакартад болох тоглолтын тасалбарыг нь заруулахгүй, хориг тавина гэдгээ мэдэгдлээ. Гага Дорныхоны соёлын онцлогийг хүндэлж байгаа ч тоглолтон дээрээ ямар нэг хэм хэмжээнд баригдахыг хүсэхгүй байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан. Энэ мэдэгдлийнхээ дагуу Сингапурт “яг өөрийнхөөрөө” тоглолтоо хийсэн нь Азийнхан Лэди Гагад дахин анхааруулга өгөхөд хүрчээ.