
Ингэснээр Монголын хөлбөмбөг сонирхогчид жилийн дөрвөн улирал стандартын талбайд хичээллэж, футзалын тэмцээн үзэж болохоор болжээ.
Спорт цогцолборын шав тавих ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Италийн “АС Милан” клубын алдарт тоглогч Франко Брази, АС Милан багийн менежэр Марко Скембри нар оролцсон байна. Тус заал баригдах болсноор Монголын хөлбөмбөгийн хөгжил алхам алхмаар урагшилж, шинэ шатанд гарахад томоохон ач холбогдолтой юм.
Уг битүү хөлбөмбөгийн талбайг алдарт хөл бөмбөгчин Франко Барезигийн нэрээр нэрлэж байгаа юм. Италийн хөл бөмбөгийн домог болсон энэхүү тамирчны нэрээр нэрлэгдсэн уг стадион 2013 онд ашиглалтад орох юм. Баянзүрх дүүрэгийн хүн амын 70 хувийг эзэлдэг юм байна.