Грекийн эдийн засгийн хамрал бусад Евродын орнуудад нөлөөлж эхлээд байгаа.

Грекийн эдийн засгийн хамрал бусад Евродын орнуудад нөлөөлж эхлээд байгаа. Тиймээс зарим орны тэргүүнүүд болон Грекийн удирдлагууд тус улсыг Еврпын холбооноос тусгаар байлгах хэрэгтэй гэж шүүмжлэх болсон. Харин Европын Холбооны ерөнхийлөгч Хэрмен Ван Роупи Грекийг еврозоноос гарах хүсэлтийг хүндэлж байгаа ч гэсэн үлдээсэй хэмээн хүсэж байгаагаа хэлсэн юм. Франц Герман хоорондын ялгааг ил гаргасан Брусселын дээд хэмжээний уулзалтын дараа евро бүсийн өрийг шийдвэрлэх арга хэмжээг ярилцсан. Европын холбоо эдийн засгийн өсөлтөө сэргээхийн тулд тэмцэж байгаа. Грек өнгөрсөн 5 жилийн турш эдийн засгийн хямралтай байсан юм. 2010 оноос хойш Грекийн эдийн засгийг сэргээхийн тулд 150 тэрбум еврог евро бүсийнхэн зарлагадчихаад байгаа. Маш их ажилгүйдэл, ажиллах хүчний үймээн болох эрсдэл их байгаа ч Европын холбоо тэр дундаа Герман энэ улсын эдийн засгийг өөд нь татах нь бусал орны үүрэг хэмээн мэдэгдээд байгаа юм.