
Мөн хар тамхи биедээ хадгалж байсан болон тээвэрлэсэн хэргээр саатуулагдсан бусад гурван Солонгос иргэн И, Ким, Жанг нарт бүх насаар нь хорих ял, Хуангд 15 жил хорих ял оноожээ.
2001 онд хамгийн анхны Солонгос иргэн хар тамхины хэргээр хятадад цаазаар авахуулж байсан бол одоогоор энэ тоо дөрөв болж өссөн байна. Хар тамхины хэргээр шүүх хурлаа хүлээж буй 108 Солонгос иргэн байгаа юм байна.
Хятад улс нь хар тамхины наймаачдад хамгийн хатуу цээрлэл үзүүлдэг орны тоонд ордог бөгөөд одоогоор тус улс Английн нэг, Японы дөрөв, Филиппиний, Солонгосын дөрвөн иргэнийг цаазаар аваад байна.