УИХ-ын сонгуулиас өмнө буюу ирэх зургадугаар сарын 28-ны өдрөөс өмнө иргэний үнэмлэхээ солиулах юм уу, үрэгдүүлсэн, шинээр авах лавлагаатай иргэдэд цахим үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд иргэдэд олгох цахим үнэмэлэхийг хэвлэж эхэлжээ

УИХ-ын сонгуулиас өмнө буюу ирэх зургадугаар сарын 28-ны өдрөөс өмнө иргэний үнэмлэхээ солиулах юм уу, үрэгдүүлсэн, шинээр авах лавлагаатай иргэдэд цахим үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд иргэдэд олгох цахим үнэмэлэхийг хэвлэж эхэлжээ. Урьдчилан тооцоолж байгаагаар ирэх сарын 10 гэхэд 40 гаруй мянган хүний цахим үнэмлэхийг хэвлэж дуусгах боломжтой гэж албаны эх сурвалж мэдээлэв. Мөн зургадугаар сарын 25 гэхэд иргэдэд цахим үнэмлэхийг олгож дуусна гэж төлөвлөж байгаа аж. Иргэдэд дүүргүүдийн хороодоор дамжуулж цахим үнэмлэхийг олгоно. Харин орон нутагт аймгийн төв сумдын хороодоор тараах юм байна.