Монголын Үндэсний бөхийн холбооноос маргаан Бүх цэргийн баяр наадмыг зохион байгуулах гэж байна. Энэхүү барилдаанд цэргийн болон хүчний байгууллагын аймаг, цэргийн цолтой 256 хүчтэн зодоглоно.

Монголын Үндэсний бөхийн холбооноос маргаан Бүх цэргийн баяр наадмыг зохион байгуулах гэж байна. Энэхүү барилдаанд цэргийн болон хүчний байгууллагын аймаг, цэргийн цолтой 256 хүчтэн зодоглоно. Тодруулбал "Алдар" спорт хорооноос 64, "Хүч"-ээс 48, "Хилчин"-ээс 52, "Аврагч"-аас 28, "Эрч"-ээс 20, "Сүлд"-ээс 44 бөх хүч үзэх бөгөөд түрүүлсэн бөхөд цэргийн арслан үзүүрлэсэнд заан, зургаа давсанд харцага, тав давсанд начин цол олгох аж. Босго өндөртэй тус барилдаанд түрүүлсэн бөхчүүдийн ихэнх нь улсын цол хүртээд байгаа юм.