Сирийн энгийн иргэд болон, Засгийн газар хоорондын мөргөлдөөн улам хурцдаж байна.

Сирийн энгийн иргэд болон, Засгийн газар хоорондын мөргөлдөөн улам хурцдаж байна. Тэдний мөргөлдөөний гол цэг болсон Хомс хотод өчигдөр Засгийн газрын цэргүүд 88 хүний амьд хүрч, цус асгаруулжээ. Тэдгээр амь үрэгдсэн хүмүүсийн дотор цөөнгүй хүүхэд байсан тухай “BBC” мэдээллээ. Сирийн Засгийн газрын энэ үйлдлийг эсэргүүцэж байгаа хүний эрхийн байгууллага өчигдөр 300 гаруй хүн шархдаж, 13 хүүхэд нас барсан гэсэн тоо баримтыг хэлж байгаа юм. Энэ үйл явдлыг сонссон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Сирийн асуудал үнэхээр хурцадлаа” хэмээн дуу алджээ. Сирийн хотуудад чухам ямар үйл явдал болж байгаа нь гадны хэвлэлүүдэд хаалттай байгаа. Харин Сирийн Hawleh дүүрэгт байсан амьгүй болсон хүүхдүүдийн цогцос, шархдсан хүмүүсийн бичлэгийг эвлүүлэн хийсэн бичлэг youtube.com сайтад тавигдсан нь олон хүний нүдийг нээж байгаа аж.
НҮБ-ын гаргасан тоогоор жилийн дотор Сирид 9000 гаруй хүн нас барсан, тэдний ихэнхи нь энгийн иргэд байгаа юм. Мөн өнгөрсөн пүрэв гарагт Дамаск хотод машинд тэсрэх бөмбөг дэлбэрч 55 хүн нас барсан. Тиймээс НҮБ-ын зүгээс энэ орны энгийн иргэдийн амийг аврахын тулд хатуу арга хэмжээ авахаар ярилцаж байна.