“New York Times” сонин АНУ-ын ерөнхийлөгч болон таван настай хүүгийн анхаарал татам зургийг нийтэлжээ.

“New York Times” сонин АНУ-ын ерөнхийлөгч болон таван настай хүүгийн анхаарал татам зургийг нийтэлжээ. Гурван жилийн өмнө буюу 2009 оны тавдугаар сард Филадельфийн Жейкоб хүү эцэг эхтэйгээ ерөнхийлөгчийн өрөөнд зочилжээ. Үндэсний аюулгүйн зөвлөлд ажиллаж байсан аав нь ажлаа өгөхдөө ерөнхийлөгчтэй гэр бүлээрээ зургаа авахуулахыг хүссэн юм байна. Энэ үед таван настай хүү зориг муутайгаар “Таны үс минийхтэй адилхан болов уу гэдгийг мэдмээр байна” хэмээн асуужээ. Харин Обама хариуд нь “Хүрээд үзээ залуу минь” хэмээн доош мэхийжээ. Жейкобоос “За ямар байна” гэж асуухад “Адилхан юм шиг санагдлаа” гэж хариулсан байна. Энэ үйл явдал, зураг олон нийтэд Обамагийн нэр хүндийг өсгөсөн байна.