“Фейсбүүк” –ийн хувьцааг худалдан авсан хүмүүс тус компани болон зөвлөх “Морган Стэнли” банкны эсрэг шүүхэд гомдол гаргажээ.

“Фейсбүүк” –ийн хувьцааг худалдан авсан хүмүүс тус компани болон зөвлөх “Морган Стэнли” банкны эсрэг шүүхэд гомдол гаргажээ. Энэ сарын 18–нд хөрөнгийн биржид хувьцаагаа анх гаргасан ч хоёрдахь өдрөөсөө үнэ нь буурчээ. 38 ам доллараар үнэлэгдэж байсан хувьцаа нь 32 ам доллар болоод байгаа аж. АНУ-ын Манхэтэний шүүхэд гаргасан өргөдөлд “фейсбүүк” санхүүгийн тооцоогоо дахин хийсэн талаарх мэдээллийг цөөн хэдэн тусгай хөрөнгө оруулагчдад өгөөд, бусдаас нь нуусан хэмээн буруутгасан байна. “Фейсбүүк” энэ тухай ор үндэсгүй хэмээн мэдэгдэж байгаа бол, “Морган Стэнли” тайлбар өгөхөөс татгалзжээ.