Америкийн Нэгдсэн Улс шилдэг 10 хот шалгаруулахад тэргүүн байранд Сан-Франциско шалгарлаа.

Америкийн Нэгдсэн Улс шилдэг 10 хот шалгаруулахад тэргүүн байранд Сан-Франциско шалгарлаа. “Ногоон хот” шалгаруулалтыг хийхдээ иргэдийн амьдралын хэв маяг, ногоон байгууламж түүнийгээ хэрхэн арчилж байгаа, дэд бүтэц, бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, үйлдвэрлэл ашиглалтын нөхөн сэргээх чадвар, эрчим хүчний хэрэглээ, байгаль орчинд ээлтэй байдал зэрэг нийгэм эдийн засгийн бүхий л талыг харгалзан үздэг байна. Тус хотын иргэдийн ихэнх нь өдөр бүр алхаж, дугуй болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог гэнэ. Ашигласан бүтээгдэхүүнийхээ 70 хувийг дахин боловсруулж хэрэглэдэг, хийн түлшний хэрэглээгээ 2000 онтой харьцуулахад 20 хувиар нэмэгдүүлсэн зэрэг байгальд ээлтэй амьдралын хэв маягаараа бусдыг ардаа орхижээ.