
Өнгөрсөн
пүрэв гарагт "ВВС" телевизийн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч Петрок
Трилавниг "Зимбабвегийн манаач" нэртэй бүлэглэлийн гишүүд баривчилсан
байна.

Өнгөрсөн пүрэв гарагт "ВВС" телевизийн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч Петрок Трилавниг Зимбабвегийн цагдаа нар баривчилсан байна. Хөтлөгч Трилавни Зимбабвегийн хөгжмийн академийн наадмын үеэр ямар ч ажлын бичиг баримтгүй явж байжээ. Тэрбээр Британий элчин сайд Деборах Броннертий урилгаар энэ улсад ирсэн ч тус улсын цагдан хорин төвийн ажилтны мэдэгдсэнээр уг наадамд оролцох зөвшөөрөлгүй байсан аж. Тиймээс түүнийг ямар учраас Зимбабвед ирсэн гэдгийг мэдэхийн тулд баривчилсан гэж мэдэгдээд байна. Зарим нь түүнийг тагнуулын ажлаар явж байсан гэж хардаж байгаа гэв. Британы цагдаагийн газар болон бусад албаны хүмүүс түүнийг гаргаж авахын тулд бүх л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдээд байна.