Өчигдөр орой Афганистаны Пакти мужийн Сури Хайл тосгоны нэгэн гэр бүл НАТО-гийн агаарын хүчний цохилтонд өртөж, нас баржээ.

Өчигдөр орой Афганистаны Пакти мужийн Сури Хайл тосгоны нэгэн гэр бүл НАТО-гийн агаарын хүчний цохилтонд өртөж, нас баржээ. Тэнд хамгийн багадаа найман хүн байсан бөгөөд Шафи гэгч иргэн, түүний хүүхдүүд байжээ. Орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар тэрбээр ямар нэгэн террорист бүлэглэл эсвэл Засгийн газрыг эсэргүүцсэн босогчидтой холбоогүй байсан аж. Афганистаны Пакти мужийн захирагч Рохулла Самон "Энэ бүхнийг НАТО агаарын хүчнийхэн цохилт өгөхөд ямар ч энгийн иргэн байгаагүй гэсэн улиг болсон хариулт өгнө. Тиймээс бид өөрдсийн шугамаар хэргийг сайтар судлах болно" гэжээ. Тус улсын ерөнхийлөгч Хамид Карзай НАТО-гийн дайралтанд энгийн иргэд өртсөөр байгаад санаа зовж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэрбээр "Хэрэв Афганистаны энгийн иргэд аюулгүй амьдарч чадахгүй бол АНУ болон Афганистаны гэрээ хэлэлцээр ямар ч утгагүй" гэж байв. Харин энгийн нэгэн гэр бүлийн найман хүний амийг бүрэлгэсэнд энэ улсын Засгийн газар болон иргэд бухимдаж байгаагаа илэрхийлж эхлээд байна.