Улаанбаатар хотод үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно, өдөртөө хур
тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим
үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Шөнөдөө 0-2
градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэнтийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс шөнөдөө секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 9-14 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.