ОХУ-аас Японд суугаа ерөнхий консул Владимир Нийгата мужийн Агано тосгонд амарч яваад золгүй байдлаар амиа алдсан хэмээн “Риа Новости” мэдээлжээ.

ОХУ-аас Японд суугаа ерөнхий консул Владимир Нийгата мужийн Агано тосгонд амарч яваад золгүй байдлаар амиа алдсан хэмээн “Риа Новости” мэдээлжээ. Өдгөө 55 настай Пушков ажилтнууд болон найз нөхдийн хамт салхинд гарч, волейбол тоглож байхдаа өндөр хавцал руу унасан байна. Тэгээд тархиндаа хүнд гэмтэл авч, тэр дороо нас баржээ. Харин консулын орлогч Роман Колесник түүнийг аврахыг оролдоод нуруундаа гэмтэл авсан байна.