“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк 75 сая ам.долларын ногдол ашгаасаа татгалзсан тухай “BBC” мэдээлжээ. Тус компани 1995 оноос хойш анх удаа ихэр долдугаар сард хувь эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор болсон бөгөөд нэгж хувьцаа бүрт 2.65 ам.доллараар тооцож өгөхөөр болсон байна.

“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк 75 сая ам.долларын ногдол ашгаасаа татгалзсан тухай “BBC” мэдээлжээ. Тус компани 1995 оноос хойш анх удаа ихэр долдугаар сард хувь эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор болсон бөгөөд нэгж хувьцаа бүрт 2.65 ам.доллараар тооцож өгөхөөр болсон байна. Харин Үнэт цаас, хөрөнгийн биржийн хорооны мэдээлснээр, “Apple”-ийн захирал өөрт ногдох ногдол ашгаасаа татгалзжээ. Саяхан “Wall Street Journal”-д мэдээлснээр, Тим Күүк жилийн 378 сая ам.долларын орлоготой бөгөөд АНУ-ын хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захиралд тооцогддог аж. Түүний үндсэн цалин сарын 900 мянган доллар юм байна.