Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж дууссан. Энэ долоо хоногт тойрогт нэр дэвшигчдийн материалыг тойргийн хороонд, намын жагсаалтаар нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ.

Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж дууссан. Энэ долоо хоногт тойрогт нэр дэвшигчдийн материалыг тойргийн хороонд, намын жагсаалтаар нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Уг ажлыг зохион байгуулахын тулд зарим, нам эвслүүд сонгуулийн штабаа байгуулан дарга нарыг нь сонгожээ. “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн сонгуулийн штабыг МҮАН-ын дарга М.Энхсайхан удирдахаар болсон байна. Харин Ардчилсан намын сонгуулийн төв штабыг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат удирдахаар болжээ. Мөн ИЗНН-ын сонгуулийн ерөнхий менежерээр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганхүү ажиллах аж. Тэрээр сонгуульд өрсөлдөхгүй ч штабаа удирдахаар болсон байна. Харин МАН-ын хувьд штабаа хэн удирдах нь одоогоор тодорхойгүй байгаа аж.