УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид цахилгаан барааны дэлгүүрт худалдаалагдаж байсан нууц камерууд болон дуу хураагчийг хураажээ.

УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид цахилгаан барааны дэлгүүрт худалдаалагдаж байсан нууц камерууд болон дуу хураагчийг хураажээ. Энэ нь нэр дэвшигчид нэгнийхээ эсрэг сөрөг мэдээлэл бэлтгэхгүй, цацахгүй байх болон үймээн самуун дэгдээх тухай бичлэг олон нийтэд тараалгахгүй байх зорилготой аж. Нууц камер нь бичил буюу тамхины асаагуур, үзэг, нүдний шил, хувцасны товч хэлбэртэй байдаг юм байна. Үнийн хувьд 80-175 мянган төгрөг бөгөөд 30 минутын бичлэг хийх боломжтой байдаг аж.