Кино найруулагч, СТА Г.Бадамрагчааг тагнуулынхан төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх хэргээр цагдан хориод 20 гаруй хонож байна.

Кино найруулагч, СТА Г.Бадамрагчааг тагнуулынхан төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх хэргээр цагдан хориод 20 гаруй хонож байна. Мөн уг хэрэгт түүнтэй хамт ажилладаг арав гаруй хүнийг сэжигтнээр шалгаж, Г.Бадамрагчааг цагдан хорьсноос хойш өмгөөлөгч, ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв. Учир нь түүнийг мэдээллээ гадагш гаргаж магадгүй гэж хуулийнхан үзжээ. Гэхдээ түүнийг төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх ч ямар шалтгаанаар ингэж үзэх болсон, хийсэн ямар уран бүтээл нь төрд яаж харшилсан зэрэг нь ойлгомжгүй байгаа аж. Харин ТЕГ-аас Г.Бадамрагчааг цагдан хорих болсон шалтгаанаа удахгүй тайлбарлана гэжээ.