Израильд нэгэн гэр бүлийн эхнэр нь гэртээ 550 муур тэжээх болсны улмаас гэр бүлээ цуцлуулжээ.

Израильд нэгэн гэр бүлийн эхнэр нь гэртээ 550 муур тэжээх болсны улмаас гэр бүлээ цуцлуулжээ. Нөхөр нь шүүх дээр мэдүүлэхдээ, гэрт нь ийм олон амьтан амьдарч байгааг цаашид тэсвэрлэхгүй гэсэн аж. Тэрээр олон муурнаас болж идэж ч, унтаж ч чадахаа больжээ. Түүнийг гал тогоонд ороход муурнууд хоол хийлгэхгүй, идүүлэхгүй бүгдийг нь цөмлөж орхидог байна. Мөн унтлагын өрөөндөө ороход эдгээр муур орыг нь эзэгнэчихсэн байдаг аж. Шүүгч эхнэрийг нөхөртэйгээ эвлэрэхийг хүссэн ч муурнуудаа сонгосноор гэр бүл салжээ.