Монголын Үүрэн Холбооны Скайтел Групп хамгийн анх 2005 онд Скайфон брэндийг зах зээлд нэвтрүүлснээс хойш 7 жилийн турш хамгийн хямд үнэ, хамгийн уян хатан үйлчилгээгээр хэрэглэгчийн таашаалд нийцсээр ирсэн билээ.

Тэд зөвхөн хэрэглэгчдийнхээ хүрээгээ тэлэхээс гадна үйлчилгээ урамшууллын хүрээгээ улам тэлж, хэрэглэгч таны санал хүсэлд нийцүүлсэн сүлжээндээ хязгааргүй, бусад сүлжээнд 35 төгрөгөөр дуудлага хийх боломжтой урамшууллыг Цэнэглэгч картууддаа зарлалаа.
Хэрэглэгч та 19500 төгрөг болон 36000 төгрөгний цэнэглэгч картуудаар дансаа цэнэглээд Скайтелийн сүлжээнд 0 төгрөг, бусад сүлжээнд 35 төгрөгөөр дуудлага хийх, сүлжээ харгалзахгүй 1 мессежийг 20 төгрөгөөр илгээх боломжтой болох юм.
Зөвхөн хэрэглэгч таны санал хүсэлтийн дагуу явагдаж буй энэхүү урамшууллаас та бүү хоцроорой.
Мөн чухлаас чухал 9666 дугаарлалт болон азын дугааруудаа өндөр урамшуулалтайгаар худалдаанд гаргаж байна.
Хэрэв та 9666 дугаараас худалдан авбал 40,000₮ нэгж, үйлчилгээний 90 хоног, харин Скайфон үйлчилгээний азын дугаарыг худалдан авбал 20,000₮ нэгж, үйлчилгээний 90 хоногийг мөн бэлэг болгон авах урамшуулал таныг хүлээж байна.
Урамшуулал 6-р сарын 30-ныг дуустал Монгол орны өнцөг булан бүрт байрлах Скайтелийн бүх салбараар явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.skytel.mn; www.skyzone.mn болон 1515 лавлах утаснаас аваарай.
Ухаалаг хэрэглээг хүн бүрт. Монголын Үүрэн Холбооны Скайтел Групп