Найруулагч Б.Чингүүн ээлжит уран бүтээлээ удахгүй тохиох эх үрсийн баярт зориулан үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.

Найруулагч Б.Чингүүн ээлжит уран бүтээлээ удахгүй тохиох эх үрсийн баярт зориулан үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ. Тэрээр “Ээжээ танд баярлалаа” нэртэй богино хэмжээний киноныхоо зураг авалтад орсон байна. Киноны гол дүрд СТА, жүжигчин Ш.Дэлгэржаргал, УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Цэрэнболд, УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэг нар тогложээ. Б.Чингүүний шинэ уран бүтээл ирэх зургадугаар сарын 1-нд үзэгчдийн хүртээл болох бөгөөд үүний дараа бас нэгэн богино хэмжээний шинэ киноныхоо зураг авалтад орох аж.