Австри улсад айлчилж буй Түвдийн оюун санааны лидер Далай ламыг холбооны канцлер Вернер Файман, дэд канцлер, Гадаад хэргийн сайд Михаэль Шпинделеггер нар хүлээн авч уулзжээ.

Австри улсад айлчилж буй Түвдийн оюун санааны лидер Далай ламыг холбооны канцлер Вернер Файман, дэд канцлер, Гадаад хэргийн сайд Михаэль Шпинделеггер нар хүлээн авч уулзжээ. Хятадын тал энэ уулзалтад эгдүүцэж мэдэгдэл гаргасан байна. “Австрийн тал Хятадын анхааруулгыг үл ойшоон Далай ламыг өндөр хэмжээнд хүлээн авлаа. Энэ нь Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал юм. Түвдийн тусгаар тогтнолыг хүсч байгаа хүмүүст буруу дохио өглөө” хэмээн Бээжингийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ.