“Бостон балет”-ын гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг эх орондоо ирээд байгаа. Тэрээр энэ удаад Японы “Комаки балет”-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Монголд авчрах аж.

“Бостон балет”-ын гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг эх орондоо ирээд байгаа. Тэрээр энэ удаад Японы “Комаки балет”-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Монголд авчрах аж. Японы шилдэг бүжигчид ирэх зургадугаар сарын 8, 9-нд Соёлын төв өргөөнд “Комаки балет” тоглолтоо хийхээр болсон байна. Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өөрийн санаачлан байгуулсан “Монгол балетын хөгжил сан”-гийн үйл ажиллагааны хүрээнд ийнхүү тус балетын уран бүтээлчдийг урьжээ.