Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярын хэрэгтэй Сонгинохайрхан дүүргийн шүүгчид танилцаад, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, зүйлчлэлийг тодруулах шаардлагатай хэмээн мөрдөн байцаалтад буцаажээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярын хэрэгтэй Сонгинохайрхан дүүргийн шүүгчид танилцаад, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, зүйлчлэлийг тодруулах шаардлагатай хэмээн мөрдөн байцаалтад буцаажээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн бараа, ажил үйлчилгээг тендергүйгээр худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт буруутган АТГ-аас шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан билээ. Хэргийг сануулбал, түүнийг ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрх олгосныг “Агсу-Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 100 саяыг нь хувьдаа завшсан хэмээн буруутгасан юм.