Өчигдөр Монгол бөхийн өргөөнд Бүх цэргийн наадамд зориулсан бөхийн барилдаан боллоо.

Өчигдөр Монгол бөхийн өргөөнд Бүх цэргийн наадамд зориулсан бөхийн барилдаан боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Б.Одгэрэл, О.Гантулга, аймгийн арслан Ж.Амартүвшин, Ч.Булганхүү, А.Сүмбээ, М.Бат-Отгон, Д.Батжаргал, О.Баярхүү нарын тэргүүтэй аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодогложээ. Аймгийн арслан 68, аймаг цэргийн заан 21, аймгийн харцага 16, аймаг цэргийн начин 68, залуу бөх 83 зодоглосон энэ удаагийн Бүх цэргийн наадмаас цэргийн арслан нэг, цэргийн харцага нэг, цэргийн начин нэг буюу гурван шинэ цолтон төрсөн байна. Түрүү бөх Б.Ганзориг аймгийн арслан Б.Пүрэвсайханаар найм давж цэргийн арслан цол хүртсэн юм. Харин анхны цэргийн харцага цол хүртсэн Б.Хишигбаатар аймгийн арслан Л.Шинэбаатараар зургаа давж харцага цолны болзол хангасан байна.