Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 74 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 57 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон илрүүлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 74 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 57 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон илрүүлсэн байна. Тус өдрүүдэд бусдын биед гэмтэл учруулах хэрэг хоёр, хулгайн 18, булаах хоёр, танхайрах 14, дээрэмдэх нэг хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 51 осол бүртгэгдэж, 21 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 383 хүнийг эрүүлжүүлжээ.