Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Зэвсэгт хүчний марш-тактикийн аварга тасаг, салаа шалгаруулах тэмцээн болж, Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 1000 гаруй тамирчид өрсөлдлөө. Энэ жил марш-тактикийн тэмцээнд гэрээт цэргүүд болон Цэргийн төв эмнэлгийн эмэгтэй тасаг анх удаа оролцжээ.

Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Зэвсэгт хүчний марш-тактикийн аварга тасаг, салаа шалгаруулах тэмцээн болж, Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 1000 гаруй тамирчид өрсөлдлөө. Энэ жил марш-тактикийн тэмцээнд гэрээт цэргүүд болон Цэргийн төв эмнэлгийн эмэгтэй тасаг анх удаа оролцжээ. Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний анги бүрээс нэг офицер, нэг ахлагч оролцож, 60 км-ийн явган марш, онолын болон ур чадварын бэлтгэл, марш гүйлтийг байгалийн саад бүхий замд өөрсдийн хүнс, хувцас зэрэг 25 кг ачаатайгаар 18 цагийн дотор туулсан байна. Тэргүүн байрыг БХИС-ийн тэнхимийн дарга, дэд хурандаа Б.Батмөнх, 015-р ангийн ахлагч С.Батбилэг нар эзэлж, хоёр өрөө орон сууц, гэр бүлийн хамт гадаадад амрах эрхийн бичгээр шагнуулжээ.