Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Түүнийг 2006 оноос хойш Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар Улсун дээд шүүхээс харьялал тогтоон, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч тус шүүхээс Ц.Болдыг буруутгаж буй ялын зүйлчлэл болон учруулсан хохирол нь тогтоогдохгүй байна хэмээн мөрдөн байцаалтад буцаасан аж.
Б.Чимэг