2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулж дууслаа.

2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулж дууслаа. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл явц эрх барих хоёр нам буюу МАН, АН-ын хувьд ихээхэн ширүүн болсон гэдгийг ажиглагчид болоод намын удирдлагууд нь онцолсон. УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвших нь тодорхой болж батламжаа гардсан нэр дэвшигчдийг тухайн нам, эвсэл нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тавдугаар сарын 26-30-ны хооронд Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн шийдвэр, нийт нэр дэвшигчдийн жагсаалт, нэр дэвшүүлсэн хуралдааны тэмдэглэл, нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, мөн өртөлбөргүй гэдгийг батлах Улсын дээд шүүхийн тодорхойлолт, ЦЕГ-аас ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт, төрийн албанаас болон ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг холбогдох баримт бичгийг бүрдүүлж СЕХ болон тойргийн хороонд бүртгүүлэх ёстой аж.