Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагад
тогтоох сонгуулийн сурталчилгааны үнийн тарифийн дээд хэмжээг тогтоосон
байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагад тогтоох сонгуулийн сурталчилгааны үнийн тарифийн дээд хэмжээг тогтоосон байна. Нэр дэвшигч телевизээр сонгуулийн сурталчилгааны агуулгатай реклам, шторк явуулах бол нэг минут нь дээд тал нь 10 мянган төгрөг байхаар зааж өглөө. Харин захиалгат, төлбөртэй нэвтрүүлгийн хувьд нэг минут нь дээд тал нь 500 мянган төгрөгөөр үнэлэхийг зөвшөөрөх юм байна.
Үүнээс гадна өргөн нэвтрүүлгийн радиогийн хувьд сонгуулийн
сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам нэг секунд нь 150 төгрөг, захиалгат
нэвтрүүлэг нэг минут нь 12 мянган төгрөгийн дээд хязгаартай байх боллоо.
Энэ журмыг СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 56/38 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийтийн радио телевизээс бусад телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ын дагуу гаргасан байна.