УИХ болон НИТХ-ын сонгууль болоход нэг сарын хугацаа үлдээд байна. Тиймээс маргаашнаас эхлэн Улаанбаатар хот болон орон нутгийн иргэдийн бичиг баримтын шилжилт хөдөлгөөнийг зогсооно. Санал хураалтыг будлиангүй, давхцалгүй болгохын тулд сонгуулийн тухай хуульд ийм заалт орсон байдаг билээ. Хэрэв та дотор оршин сууж буй хаягаа шилжүүлэх хүсэлтэй байгаад амжаагүй бол 2012 оны сонгуульд хуучин хаягийнхаа бүртгэлээр саналаа өгөх болж байна. Маргаашнаас эхлэн сонгуулийн дүн гартал бичиг баримтын ямар нэгэн шилжүүлэг хийхийг хуулиар хориглосон байдаг юм.


Т.Гэрэл