
Тэдний 40 мянга нь сонгуулийн насны иргэн юм. Харин хуучин иргэний үнэмлэхээрээ сонгуульд санал өгөхөд иргэд хурууны хээгээ давхар дарж саналаа баталгаажуулах юм байна. Сонгогчоор бүртгэх сүүлийн хугацаа ирэх зургаадугаар сарын 28 хүртэл. “Тэгэхээр эцсийн хугацаа буюу энэ өдөр сонгуульд санал өгөх насанд хүрсэн байхад болно” хэмээн Улсын бүртгэлийн газрын Мэдээлэл, технологийн газрын дарга Б.Чинбат тодруулга өгсөн.
Мөн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн хуучин үнэмлэхтэй иргэд хуруугаа зүссэн, гэмтээсэн иргэдээс хурууны хээ шаардахгүй.
Тэдний мэдээллийг фото зураг, регистрээр нь баталгаажуулах учраас сонгуульд санал өгөх эрх нь нээлтэй юм байна.