
Тиймээс ШШГЕГ-аас хоригдлуудыг бичиг баримтжуулах ажлыг эхэлсэн байна. Цагдан хорих ангид байгаа хоригдлын бичиг баримт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, ар гэрт нь байгаа бол цагдан хорих захиргааны байранд авчирч өгөх хэрэгтэйг ШШГЕГ-ын хэлтсийн дарга, ажлын хэсгийн ахлагч Ц.Очгэрэл хэллээ. Тэрбээр “Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, хаясан бол шинээр авах, хоригдлуудын ар гэрт байгаа тохиолдолд татан төвлөрүүлэх ажил явагдаж байна. Цагдан хорих газарт ял эдэлж байгаа хүмүүсээс зургадугаар сарын 27-нд зөөврийн хайрцгаар санал авна” гэв.