Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-17-ны хооронд Казахстаны Жанаозен хотноо үймээн дэгдэж, 15 хүний аминд хүрсэн хэрэг гарч байсан билээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-17-ны хооронд Казахстаны Жанаозен хотноо үймээн дэгдэж, 15 хүний аминд хүрсэн хэрэг гарч байсан билээ. Уг хэрэгт газрын тосны компанийн гурван менежерийг баривчлан удаан хугацаагаар шоронд хорих ял ногдуулсан байна. Мөн тэдний хөрөнгийг хураан авахаар болжээ. Учир нь тэднийг нийгэмд хурцадмал байдал үүсэх нөхцлийг бүрдүүлсэн хэмээн буруутгасан байна.
Жанаозенд болсон хэрэг явдалтай холбогдуулан мөрдөлт явуулсныхаа дараахан орон нутгийн гүйцэтгэх засаглалынхан болон газрын тосны үйлдвэрийн удирдлагын хууль бус үйлдэл нийгэмд тогтворгүй байдал үүсэхэд нөлөөлсөн хэмээн Казахстаны Ерөнхий прокурор Асхат Даулбаев мэдэгдэж байсан. Хожмоо Жанаозены тэргүүн нар баригдсан бөгөөд тэд нийгмийн сангийн хөрөнгийг шамшигдуулсан нь тогтоогджээ.