Скайтел групп нь нийгмийн олон салбарт өөрийн хувь нэмрийг оруулж байдаг билээ. Үүний нэг нь 2011 онд ЛОНДОН-2012 Олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжин, Монголын Үндэсний Олимпийн Хорооны “АЛТАН ТҮНШ” болсон нь Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийн давцанд өндрөөр дуурсгах их үйлсэд бодитой хувь нэмрээ оруулсан үйл явдал байлаа.
Харин тив дэлхийн хамгийн том энхтайван, эвийн хүчийг нэгтгэн бататгаж байдаг ОЛИМПИЙН их наадмыг Монголын хэрэглэгчиддээ үзүүлж Монгол тамирчдынхаа Амжилт гаргах Аугаа түүхийг хамтдаа гэрчлэх боломжийг нээж, 5-р сарын 25-ны дотор ярианы төлбөрөө хугацаандаа төлсөн хэрэглэгчиддээ ашигласан жилээс нь хамааран сугалааны эрх олгож 5-р сарын 26-нд МҮОНРТелевизээр шууд дамжуулан үзүүлж, дараа төлбөрт 2 хэрэглэгч, залуусын анхны брэнд d20 үйлчилгээний 2 азтан зэрэг нийт Скайтел группын 4 хэрэглэгчийг тодруулан ЛОНДОН-2012 Олимпийг зорих боллоо.
ОЛИМП зорих азтангуудын талаарх мэдээллийг бид дараа ахин мэдээллэх болно.










