Өнгөрсөн долоо хоногт Украин улсын иргэд болох Сергей, Юрий нарыг “Хаан банк”-ны АТМ-аас хуурамч карт ашиглан 100 сая төгрөг залилж аваад нутаг буцах гэж байхад нь ЭЦГ, УМБГ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс илрүүлсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт Украин улсын иргэд болох Сергей, Юрий нарыг “Хаан банк”-ны АТМ-аас хуурамч карт ашиглан 100 сая төгрөг залилж аваад нутаг буцах гэж байхад нь ЭЦГ, УМБГ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс илрүүлсэн билээ. Гэтэл өнгөрсөн баасан гаригт Украины иргэн 26 настай Р гэгч Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах ХААН банкны АТМ-ээс хуурамч карт ашиглаж мөнгө залилан авсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Түүнээс нийт 88 ширхэг хуурамч карт хураан авчээ. Өмнө нь Сергей, Юрий нараас 13 ширхэг хуурамч карт, таван ширхэг мастер карт, 100 мянган евро, 300 ам.доллартай байсныг хураан авсан байсан юм.