Энэ жил БИТЛЗ хамтлаг байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа.

Энэ жил БИТЛЗ хамтлаг байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Шар айраг хамтлагийн ахлагч Г.Ганхүү БИТЛЗ-ийн монгол фенүүддээ зориулан томоохон бэлэг барихаар шийджээ. Тэрээр ирэх есдүгээр сард БИТЛЗ-тэй яг адилхан дуурайж тоглодог Английн хамтлагийг Монголдоо авч ирэхээр болсон байна. Сонирхуулахад азийн орнуудаас БИТЛЗ-ийн хөшөөг сүндэрлүүлсэн хоёр дахь улс нь манай улс юм байна. Дөчин мянгатын хүүхдүүд болох Э.Бат-Үүл, С.Баяр, Б.Долгион Г.Ганхүү нар санаачлан тус хөшөөг босгожээ.