Авьяаслаг Британичууд тэмцээний Франц хувилбарын ялагчаар 13 настай авьяаслаг дуучин охин Марина Далмас болсон.

Авьяаслаг Британичууд тэмцээний Франц хувилбарын ялагчаар 13 настай авьяаслаг дуучин охин Марина Далмас болсон. Уран бүтээлийн гараагаа эхлээд байгаа тэрээр одоохондоо алдартай дуучдын олны танил болсон дууг дуулж, бичлэгээ цахим хуудсанд тавьж байгаа. Бяцхан дуучныг Францад төдийгүй олон орны сая сая фэнүүд нь ихэд сонирхон, дуучин Аделын залгамж халааг авах нь уу хэмээн хүлээж байгаа гэнэ.