Маргааш 2008 оны 7-р сарын нэгний хэрэгт шүүгдэж байгаа цагдаагийн экс
дарга нарын шүүх хурал 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид болно.

Маргааш 2008 оны 7-р сарын нэгний хэрэгт шүүгдэж байгаа цагдаагийн экс дарга нарын шүүх хурал 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид болно. Харин энэ хуралд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд очиж чадахгүй болжээ. Учир нь тэрбээр элэгний хорт хавдартай гэж оношлогдсон тул өнөөдөр 13 цагт хорт хавдар боох хагалгаанд орсон байна. Эмч нар Ч.Амарболд генералыг хагалгаанд орсныхоо дараа 24 цагийн турш хөдөлгөөнгүй байхыг шаардсан аж. Хэрэв түүний биеийн эрүүл мэндийг харгалзан үзэх юм бол маргааш шүүх хурал дахин хойшлох бололтой байна.