Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарын шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 10.00 цагаас болно.

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарын шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 10.00 цагаас болно. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, Ц.Уртнасан, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Ж.Батхүү, А.Ундрах, М.Алтан-Өлзий, Б.Баяр, хохирогчдын өмгөөлөгчөөр О.Баасанхүү нар оролцоно.
Тэднийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн буруутган, шүүхээр болоод байгаа юм.
Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх аж. Өөрөөр хэлбэл, энэ зүйл анги нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги юм байна.