Энэ парламентийн хамгийн сүүлийн хаврын чуулганыг 2012 оны тавдугаар
сарын 24-нөөс зургадугаар сарын нэгний өдрийг хүртэл түр завсарлуулахаар
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл захирамж гарган мэдэгдэж байсан.

Энэ парламентийн хамгийн сүүлийн хаврын чуулганыг 2012 оны тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын нэгний өдрийг хүртэл түр завсарлуулахаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл захирамж гарган мэдэгдэж байсан. Сонгуулийн өмнө шинэ Засгийн газар бүрдэхээс өмнө шийдэх ёстой олон асуудал байгаа тул 6-р сарын нэгнээс УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах магадлалтай байв. Харин эх сурвалжийн мэдээлснээр 6-р сарын нэгэн хүртэл заврсарлана гэсэн энэ захирамжаа өөрчилж, УИХ болон НИТХ-ын сонгууль хүртэл чуулганыг хуралдуулахгүй байхаар ярьж байгаа аж. Учир нь сонгуульд нэр дэвшигчдийн ихэнхи нь тойрог руугаа явсан тул ирц бүрдэхгүй гэж тооцжээ.