
Боловсролын
соёлын салбарт нилээдгүй ажлыг хийхээр төлөвлөсөний нэг нь Арслантай
гүүрний баруун талд баригдсан ”Багшийн хөгжлийн ордон” юм.

Боловсролын соёлын салбарт нилээдгүй ажлыг хийхээр төлөвлөсөний нэг нь Арслантай гүүрний баруун талд баригдсан ”Багшийн хөгжлийн ордон” юм. 2010 оноос баригдаж эхэлсэн тус ордны нээлт өнөөдөр 14.00 цагаас болох бөгөөд нээлтэд Ерөнхий сайд С.Батболд, салбарын сайд Ё.Отгонбаяр нар оролцоно. “Багшийн хөгжлийн ордон”-ыг ашиглалтад хүлээн авснаар нийслэлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, хөгжих нөхцөлийг нь бүрдүүлэх юм байна. Мөн тус ордонд багшийн хөгжлийн тухай музей байгуулагдах аж.