зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жагсаалтаар нэр дэвшигчид улс төрийн намуудын чансааг тодорхойлж чадах уу?

2012-5-29
0
ЖИРГЭХ
Хувь тэнуүүлсэн тойргийн 28-ын жагсаалтыг гаргахдаа намууд Монголын өнөөгийн улс төрийн өнгийг тодорхойлж чадах лидерүүдээ нэр дэвшүүлж чадсан уу, эсвэл зүгээр л шинээр “хогийн сав” зохион бүтээсэн үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
 527-1335154533election-middle  Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор болох учраас нэр дэвшигчдийг тойргийн, жагсаалтын гэж хоёр ангилж байна. Мажоритар тогтолцоогоор олон жил санал өгсөн сонгогчдын хувьд тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийн талаар эргэлзээгүй ойлголттой байгаа. Харин пропорционалийн 28-ын жагсаалтыг гаргахдаа намууд Монголын өнөөгийн улс төрийн өнгийг тодорхойлж чадах лидерүүдээ нэр дэвшүүлж чадсан уу, эсвэл зүгээр л шинээр “хогийн сав” зохион бүтээсэн үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Монгол төрийн жолоог ээлжлэн, зарим үед хамтран атгаж яваа АН, МАН-ын 28-ын жагсаалт бусдыгаа бодоход арай илүү чансаатай, сонирхолтой гарсан гэдэгтэй хүмүүс санал нэгдэх байх. Засгийн нэг танхимд Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайдын алба хашиж байсан С.Батболд, Н.Алтанхуяг нар жижиг тойргийн хэмжээний улстөрч биш гэдгээ харуулж намынхаа жагсаалтыг тэргүүллээ. Тэдний аль аль нь намаа УИХ-ын сонгуульд анх удаа удирдаж орно. Энэ хоёр эрхмийн хувьд тэс ондоо хүмүүс боловч сонгуулийн шинэ тогтолцоо нэвтрүүлсэн, гуравдагч хүчний намууд идэвхжсэн, уул уурхайн асар их баялагт шунасан гадаадынхны сонирхол ил цагаанаар цухалзсан хамгийн хүнд цаг үед намаа удирдаж сонгуульд орж байгаа гэдгээрээ зовлон нэгтэй юм даа.

    АН-ын 28-ын жагсаалт тун сонирхолтой гарсан. Тойргоосоо жийгдсэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хамаг таамгийг хага эвдэн жагсаалтын гуравдугаарт орж ирлээ. Тэрээр улстөрчийнхөө хувьд богино хугацаанд үндэсний хэмжээнд танигдаж, өөрийн гэсэн дэмжигчидтэй болсон боловч намын сахилга батад төдийлөн сайн суралцаагүй нь харагддаг. Өөрийг нь дэмжиж гаргаж ирсэн намынхаа гишүүдийг УИХ-ын гишүүн болсныхоо дараа мартаж орхисныхоо горыг Х.Тэмүүжин эхлээд ҮЗХ-ны гишүүнээс, дараа нь тойргоосоо мултарч амссан. Магадгүй УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй таагүй харилцаатай байдаг нь азгүйтэлд нөлөөлдөг л байх. Хэрэв АН-ын генсек Д.Эрдэнэбат өөрөө байр ухран байж дэмжээгүй бол Х.Тэмүүжин гишүүн ирэх дөрвөн жилд гудамжинд лааз өшиглөх байлаа. МАН-ын генсек намынхаа жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байхад АН-ын генсек Д.Эрдэнэбат нэр цэвэр гишүүнээ авч үлдэхийн төлөө хувийнхаа эрх ашгийг хойш тавьж чадлаа. З.Энхболд, Ч.Сайханбилэг гишүүн, генсек Д.Эрдэнэбат нарын хувьд яахын аргагүй АН-ын нүүр царай учраас эхний тавд эрэмбэлэгдлээ. АН энэ удаагийн сонгуулиар эмэгтэйчүүдийг дэмжиж, жендерийн мэдрэмжтэй гэдгээ харуулав. Тус намын жагсаалтын эхний арав дотор хоёр эмэгтэй нэр дэвшигч байгаа нь УИХ-д нэг ч эмэгтэй гишүүнгүй АН-ын хувьд дэвшил байлаа. АН 28-ын жасгаалтаа гаргахдаа Р.Гончигдорж, Л.Гансүх, Р.Бурмаа нарын туршлагатай хүмүүсээс гадна И.Нарантуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, М.Батчимэг, дэд сайд асан А.Гансүх, судлаач Ж.Батболд гэсэн салбар салбарын төлөөлөл болсон харьцангуй нэр цэвэр хүмүүсийг дэмжсэн нь харагдана. Төрийн ордонд насаараа суусан, олон жил дарга хийсэн хүн манай намын жагсаалтад байхгүй гэж АН-ынхан хэлж байна лээ. Мэдээж хэрэг АН доторхи фракцууд тохиролцсон л байх. АН-ын дарга Н.Алтанхуягийн хувьд намынхаа дотоод эв нэгдлийг хангах тактик баримталсан учраас “Алтан гадас”-аас олон хүн нэр дэвших эрхээ авч чадалгүй үлдсэн, эсвэл жагсаалтын хойгуур бичигдсэн гэсэн яриа ч гарчээ. Нийтлэлч Баабар, сайд асан С.Ламбаа нар сонгуулийг өнжөөгүй, Э.Бат-Үүл нийслэлийн ИТХ-ыг сонгоогүй, Да.Ганболд, Р.Амаржаргал нар тойрогт өрсөлдөөгүй бол АН-ын жагсаалт улам илүү чансаатай болох байсан гэх бяцхан харамсал зарим хүнд төрсөн байхыг үгүйсгэхгүй.

   МАН-ын хувьд туршлагатай улстөрчдөөр жагсаалтаа эхлүүлжээ. С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан гээд эхний таван нэр дэвшигчийн хэнийг ч сул гэхгүй. Бүгд УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, нийгэмд танигдсан улстөрчид. УИХ-ын өмнөх сонгуулиар МАН-ыг удирдаж орж 45 суудалтай болгосон УИХ-ын гишүүн С.Баярыг жагсаалтын дээгүүр бичигдэнэ гэсэн таамаг байсан ч тэрээр энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон нь цочир мэдээ байлаа. Эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албаа өгсөн тэрээр АНУ-д удаан хугацаагаар эмчлүүлэх болсон учраас нэр дэвших, сонгуулийн кампанид оролцох боломжгүй болжээ. Магадгүй тэрээр биеийн байдал нь дээрдвэл дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй л юм. Ямартай ч МАН энэ удаад С.Баяргүйгээр сонгуульдах нь. С.Баяраас гадна улс төрийн амьдралаас завсарлага аваад байгаа Ерөнхийлөгч асан Н.Багабандийн нэр жагсаалтад байсангүй. Н.Багабанди төрийн тэргүүний албаа өгөөд багагүй хугацаа өнгөрсөн ч Монголын топ-10 улстөрчийн жагсаалтад нэлээд дээгүүр байр эзэлсэн хэвээр байсан юм. МАН-ын эмэгтэйчүүд 28-ын жагсаалтынхаа нэлээд хойхнуур эрэмбэлэгдлээ. Эхний арав дотор сэтгүүлч Д.Сарангэрэлээс өөр эмэгтэй нэр дэвшигч байхгүй байгаа нь УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог өсгөх магадлалыг нэмэгдүүлсэнгүй. Харин Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Цолмон, Б.Батцэцэг гэсэн залуучуудыг жагсаалтад оруулсан нь шинэ үеэ дэмжсэн хэрэг байлаа. Эдгээр залуус УИХ-ын гишүүн болдоггүй юмаа гэхэд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болох магадлал өндөрслөө гэсэн үг. 

   Бусад намуудын хувьд жагсаалтаа чансаатай гаргаж чадсангүй. Жишээ нь, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний хүү, бас түүний өмгөөлөгч гэх мэтээр тойрон хүрээлэгчдээс бүрдсэн гэр бүлсэг жагсаалт гаргасан байна. Нийтлэлч Баабар энэ эвслийн нэр дэвшигчдийг “гологдогсдын цуглуулга” гэж нэрлэсэн. ИЗ-НН-ын хувьд хамгийн өндөр рейтингтэй байсан УИХ-ын гишүүн Д.Энхбат сонгуульд нэр дэвшилгүй өнжиж, жагсаалтаа тэргүүлсэнгүй. ИЗ-НН-ын гурван даргын нэг, нэр хүндээрээ баргийн улстөрчийг дагуулахгүй  Д.Энхбат уг нь дэвшсэн бол намдаа багагүй санал, нэмэх оноо цуглуулах байсан тухай сэтгэгдлүүд интернэтээр дүүрэн хөвөрч байна.
   Б.Түвшинтөгс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (180.149.92.13)
    Oyun-Erdene gej muuhai amitniig harahaar dotor arzaih yum. nud horsgoson huiten tsarai neg l yozgui
    2012 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    13 цаг 5 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    13 цаг 40 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    13 цаг 54 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    14 цаг 0 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    14 цаг 8 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    14 цаг 15 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    14 цаг 25 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    14 цаг 37 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    16 цаг 22 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    Уржигдар 21 цаг 29 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 32 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    Уржигдар 16 цаг 09 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    Уржигдар 16 цаг 07 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Уржигдар 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Эмгэнэл
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК